Цаг үеийн мэдээ

"Улаанбаатар-2022" жүдо бөхийн Их дуулга тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдын салхийг -90 кг-ын жинд Баттогтохын Мөнхбаяр хагалж, ялалт байгууллаа. Тэрбээр эхний тойрогтоо Тажикстаны Насимжон Амиржониг вазари үнэлгээгээр ялсан. Одоо тэрбээр хоёрын даваанд тэмцээний чансааг тэргүүлэгч олимпын хүрэл медальт Узбекистаны ДАвлат Бобоновтой барилдана.