"Улаанбаатар-2022" Их дуулга тэмцээний сүүлийн өдөр -100 кг-ын жинд Баянзүрх дүүрэг, Женко клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн эхний ялалтаа байгууллаа. Тэрбээр Пакистаны Кайзер Ханыг торгуулиар ялснаар хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Португалын Жорже Фонсекатай барилдана.