Цаг үеийн мэдээ

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл болон Дэлхийн зөн Монгол байгууллагуудтай хамтран “Эрт илрүүлэх, хариу арга хэмжээ болон Оролцоот эпидемиологийн тандалт судалгаа”-ны сургалтыг 21 аймаг, нийслэлд зохион байгуулж байна.
 
2021 онд МЭЕГ, МАА-ЭЗЭН төсөл эрт илрүүлгийн туршилтын хөтөлбөрийг Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү ажлын үр дүнд үндэслэн Эрт илрүүлгийн тогтолцоог үндэсний түвшинд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.
Мал эмнэлгийн салбарт нэвтэртрүүлснээр малын халдварт өвчний тархалт ихсэхээс өмнө эрт илрүүлж шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэх юм.