Цаг үеийн мэдээ

23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыркызстаны нийслэл Бишкект сүүлийн өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 79, 86, 97, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас дөрвөн бөх барилдснаас “Женко” клубийн тамирчин спортын мастер Намсрайн Ганбаяр 65 кг-д, “Алдар” спорт хорооны тамирчин Мөнхжаргалын Мөнхбат 74 кг-д хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав.
Н.Ганбаяр Кыргызстаны Икромжон Хаджимуродовтой, М.Мөнхбат мөн эзэн орны Алинур Такировтой тус тус хүч үзнэ. 92 кг-д Б.Ган-Эрдэнэ тойргийн сүүлийн барилдаанаа үдээс хойш хийх бол 61 кг-д Ш.Эрдэнэ-Очир тэмцээнээ өндөрлүүлэв.

4 хүн, зогсож буй хүмүүс ба "1EGALINE иHTepHeT TeлeB иAeHиe TeлeфoHиR иHTeHeT Aл o6eAиTeлeй LMEGALINE MEGALINE m0 WORLD CHAMPIONSHIS" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Таны сурталчилгаа