Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг авахын тулд Та дараах материалын бүрдлийг хангаж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх шаардлагатай бөгөөд зохих хариуг ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор Таны бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ. Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:
- Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
- Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;

Австрали улсад "Ажиллах болон амрах" виз мэдүүлэх иргэдэд тавигдах шаардлага:
Австралийн нутаг дэвсгэрт хуанлийн арван хоёр (12) хүртэлх сарын хугацаанд амрах үндсэн зорилготой байх;
- Хамгийн багадаа арван найман (18) нас хүрсэн боловч виз мэдүүлэх үедээ
гучин нэгэн (31) нас хүрээгүй байх;
- Асран хамгаалалтад нь байдаг хүүхэд хамт зорчихгүй байх;
- Хүчин төгөлдөр паспорт болон аяллын тийзтэй байх эсхүл, уг тийзийг
худалдан авах санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх;
- Австралийн нутаг дэвсгэрт ажиллах болон амрах зорилгоор хувийн
хэрэгцээндээ зарцуулах санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх;
- Австралийн хуульд заасан эрүүл мэндийн болон зан төлөвийн шаардлагыг
хангасан байх;
- Австралийн “Ажиллах болон амрах” эсхүл, “Амралтаараа ажиллах”
хөтөлбөрт урьд өмнө хамрагдаагүй байх;
-Дээд боловсролын гэрчилгээтэй эсхүл, их, дээд сургуульд хоёр (2)-оос
доошгүй жил амжилттай суралцсан байх;
-Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх (Англи хэлээр сургалт
явуулдаг бага болон дунд сургуульд 3 эсхүл 5 жил, эсхүл Англи хэлээр
сургалт явуулдаг их, дээд сургуульд 1 жил суралцсаныг нотлох нотлох
баримт бичиг, эсхүл IELTS, TOEFL iBT, PTE, CAE онооны сертификат);
-Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх.

Австрали Улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.