Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах "Цагаан нөмрөгтнүүд" 2022 спортын арга хэмжээ энэ оны 06-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Тэмцээнийг нээж эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлж баг тамирчдад амжилт хүсэв.         


  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллгааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачлагаар 2022 оны 6 дугаар сарыг “Хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сар” болгон зарлаж тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулж буй билээ. Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах спортын нөхөрсөг тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, буухиа тэмцээн, дартс гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдав. Тус тэмцээнийг “Эвээр нэгдэж эрүүлийг хамгаалъя, Эрүүлийг эрхэмлэж энхийг сахиулъя” уриан дор зохион байгууллаа. Тэмцээнд Эрүүл мэндийн яамны харьяа 22 байгууллага бусад яамны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.