Цаг үеийн мэдээ

МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-ийн тэмцээн 2021 оны аравдугаар сарын 13-наас 2022 оны зургадугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 10 клуб 18 тойрог өрсөлдөж мөн плейоффын шатны нийтдээ 110 тоглолтуудыг МХБХ-ны Футзалын ордонд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээниий хаалтын үйл ажиллагаанд АХБХ-ны дэд ерөнхийлөгч МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга Д.Тэрбаатар, техникийн захирал Б.Буман-Учрал, хэлтсийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.Шилдэг шүүгчээр АХБХ-ны футзалын элит шүүгч МХБХ-ны “A” ангиллын шүүгч Р.Жаргалсайхан тодорч, шилдэг хаалгачаар Унаганууд клубийн М.Чанцал, мэргэн буучаар 85 гоол оруулсан Солонго 5 клубийн Б.Өлзийбаяр, шилдэг тоглогчоор "Унаганууд" клубийн Э.Пүрэвдорж нар шилдгүүдээр тодорсон юм. Мөн МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-ийн тэмцээний 4-10 байрт орсон клубүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

Хүрэл медалийн эздээр тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн П.Мөнхбат дасгалжуулагчтай “Солонго 5” клуб хүртэж, аваргын төлөө эцсийн мөч хүртэл тэмцсэн Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клуб хошой мөнгөн медальтай болсон. Алтан медаль цомын эздээр 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-ийн аваргууд болох “Унаганууд” клуб түрүүлснээр найм дахь удаагаа аваргын цомоо өргөв.

16 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад