Цаг үеийн мэдээ

Зуны хамгийн зугаатай, дуу хөгжим эгшиглэсэн сар долоодугаар сард болох урлаг, соёлын онцлох  үйл явлуудыг түүвэрлэн хүргэж байна. 

“Плэйтайм” хөгжмийн фестиваль

Залуус бүрийн хүсэн хүлээдэг Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон хувьслыг бий болгосон, соёлыг түгээгч “Плэйтайм” хөгжмийн фестиваль энэ жил 20 дахь удаагаа Монгол шилтгээнд 7-р сарын 7, 8, 9, 10-ны өдөр зохион байгуулагдах юм. Наадмын хувьд энэ жил ногоон тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж буй юм. Цар тахлын дараа олон онцлогтойгоор эргэн ирж байгаа наадам залууст зориулан олон сонирхолтой арга хэмжээ бэлтгэжээ.

Хэзээ: Долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд

Хаана: Монгол шилтгээн, Гачуурт тосгон

Тасалбар: Дөрвөн өдрийн тасалбар 250000 төгрөг

“Hot”фестиваль

Hot" фестивальд очсоноор хөгжмийн мэдрэмжээр хөглөгдөхөөс гадна “Оньс” өрөөгөөр зочилж, нисдэг тэрэг, UTV, агаарын бөмбөлөг гээд аль дуртайгаараа хөгжилдөж, хязгааргүй оддыг дурандаж, оддын доор галын наадам хийх боломжтой. Гурван өдөр, хоёр шөнийн энэхүү аялалд оролцохыг хүсвэл Элсэн тасархайг зориорой.

Хэзээ: Долоодугаар сарын 14-16

Хаана: Элсэн тасархай, Хөгнө Тарна байгалийн цогцолбор

Тасалбар: 85000-190000 төгрөг

 "Булган авто шоу"

Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо болон Булган аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ЗДТГ хамтран олон улсын “RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022” тэмцээн зохион байгуулж байна. Энэ тэмцээнд зөвхөн TR3 буюу мэргэжлийн ангиллын тамирчид уралдах юм байна. “RFC Mongolia Bulgankhangai”2022-Олон улсын бартаат замын тэмцээний батлагдсан маршрут нь Баяннуур сумын Цагаан балгасаас эхэлж Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумдыг дайрч сүүлийн өдөр Рашаант, Элсэн тасархайд барианд орох ажээ.

Хэзээ: Долоодугаар сарын 14-16

Хаана: Элсэн тасархай, Хөгнө Тарна байгалийн цогцолбор

Тасалбар: 85000-190000 төгрөг

“Олон улсын урлаг технологийн наадам”

Төхөмийн хөндий, Ар цацын ус буюу “Шамбала2056” төслийн талбайд Олон Улсын Урлаг Технологийн Наадам зохион байгуулагдах гэж байна. Эрийн гурван наадмыг технологиор төлөөлүүлж бөхийн барилдааныг хакеруудын тэмцээнээр, морь уралдааныг дроноор, сур харвааны оронд пуужин тавьж өрсөлдөх аж.

Энэхүү наадмын онцлог нь цөлжилтөд өртсөн бүс нутагт урлаг технологийг хослуулан нөхөн сэргээлт хийх замаар нийт 36,000 мод бүхий ART TECH EMPIRE лэнд арт хийж байгаа бөгөөд худалдан авсан тасалбар бүрт нэг мод дагалдах болно.

Хаана: Дорноговь аймаг, Төхөмийн хөндий

Хэзээ : Долдугаар сарын 15,16 

“Дэлхийд гайхагдсан монгол” тоглолт 

Үндэсний Урлагийн Их Театр “Дэлхийд гайхагдсан монгол” тоглолт үргэлжилж байна хөтөлбөрөө шинэчлэн 2022 оны 6 сарын 18-ны өдөр нээлтээ хийж өдөр бүр 18 цагаас өөрийн байрандаа үзэгч олондоо толилуулж байна.

Тоглолтод Үндэсний Хөгжмийн Их Найрал, ХБ, АЖ, ТШ, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дууны чуулга, АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Уг тоглолтоор Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн ЮНЕСКО-н Хүн төрөлхтний соёлын биет бус өв болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон өвөрмөц соёл, нүүдэлчин ахуйг алдаршуулсан ардын аман зохиол, байгаль эхтэйгээ хүмүүний хэлхээ холбоог эрхэмлэдэг гүн ухааныг өлгийдөн авч, шимтэн таалаарай.

Хэзээ: Долоодугаар сарын 5-8-ны өдрүүдэд Үндэсний урлагийн их театрт

Долоодугаар сарын 11-д Соёлын төв өргөөнд

Долоодугаар сарын 9, 10, 12, 13, 14, 15, 16, 17-нд Хүүхэлдэйн театрт

Тасалбар: 40000-60000 төгрөг

“Тамгагүй төр” жүжиг

Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судална | iSee.mn

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт жүжиг найруулагч Б.Баатарын найруулгаар дөрөвдүгээр сарын 17-нд тайзнаа мэндэлсэн. Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийн талархлыг хүлээж, шинэ түүх бичсэн уг жүжгийг долоодугаар сарын 10-наас дахин тоглохоор болсон байна.

Багийн бүрэлдэхүүнд Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, дуу авиа, хөгжмийн найруулагчид, “Торго” салоны дизайнерууд, археологич, соёл, түүхийн судлаачид, зураачид, инженер техникийн зэрэг 300 гаруй хүн багтсан байна.

Хэзээ: Долоодугаар сарын 10-17-ны өдрүүдэд

Хаана: Улсын драмын эрдмийн театр

Тасалбар: 40000-180000 төгрөг