Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Зургаагийн даваа өндөрлөлөө. 

Зургаагийн даваанд 

1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, улсын начин Б.Серик 

2. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх, улсын начин Л.Лха-Очир

3. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөх Билэгт" дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ

4. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл

5. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Г.Бадрах

6. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар Улсын Харцага цолны болзол хангалаа. 

М.Лхагвагэрэл, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон нар өнөөдөр шинээр Начин цолны болзол хангаад байсан бол ийнхүү зургаа давж Харцага цолтой боллоо.