Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа удахгүй эхэлнэ.

Долоогийн даваанд 

Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат аймгийн арслан Г.Бадрахыг

Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Улсын начин Л.Лха-Очирыг

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Аймгийн заан Ц.Бямба-Отгоныг 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын харцага Б.Орхонбаярыг 

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын начин Б.Серикыг

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоог

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангай Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Улсын начин О.Мөнх-Эрдэнийг

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын харцага Б.Зоригтбаатар  Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэлийг тус тус амлаад байна.