Цаг үеийн мэдээ

Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө. 

Долоогийн даваанд:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, улсын начин Б.Серик 

Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, улсын харцага Б.Бат-Өлзий

Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай

Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл нар тус тус долоо давж, Монгол Улсын ЗААН цолны болзол хангалаа.