Цаг үеийн мэдээ

Улсын арслан Баярсайханы Орхонбаяр нь 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн, 95 кг жинтэй, 180 см өндөр.  “Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн. "Таван Хан" дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан.  Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болж байв. Мөн 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглохдоо түрүүлж, аймгийн хурц арслан болсон. 

Тэрбээр өнгөрсөн жил улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул хэдхэн хоногийн өмнө түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм. Тэрбээр 2022 оны Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоор Содномдорж арслангаар 7 давж Улсын заан цол хүртэж, Улсын заан Бат-Өлзийгөөр 8 давж, Улсын гарьд цол хүртэж, Улсын даян аварга Батсууриар 9 давж, улсын арслан цол хүртэж байна.

Түүний амжилтаас дурдвал: 

-2019 АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрээр дөрөв, аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн.

-2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Цэдэнсодномоор дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даван шөвгөрч начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг нэмсэн.

-2021, 2020 онд аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож "Монгол улсын харцага" цолыг хүртсэн.

-2022 АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж "Монгол улсын арслан" цол хүртсэн.

Аймгийн наадмын дэвжээнд

-2018 Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.

-2019 Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Н.Баярбаатараар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цолоо баталж "Хурц" чимэг нэмсэн бөх юм.