Цаг үеийн мэдээ

Цар тахлын улмаас хоёр жил Үндэсний баяр наадмаа цахимаар тэмдэглэсэн монголчууд 2022 онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан Х.Баянмөнх аваргад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүндэтгэл үзүүллээ. 

Мөн Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын аварга О.Хангай Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нарт баяр хүргэж, амжилт хүслээ.