Цаг үеийн мэдээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төв цэнгэлдэх хүрээлэнд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд зөрчил илэрсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. 

 НМХГ-ын дэд дарга Б. Алтантуяа: “Хүй долоо худаг болон төв цэнгэлдэх хүрээлэн дээр нийт 725 хүнс худалдаа болон нийтийн хоолны газрууд ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 346 хоол, үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Долдугаар сарын 10-наас эхэлж, өглөө 8 цагаас оройны 23 цаг хүртэл мэргэжлийн хяналтын 243 албан хаагч  хяналт тавьж ажиллаж байна. Хяналт, шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй мах, айраг, цагаан идээ худалдан борлуулах асуудал болон нийтийн эзэмшлийн зам талбайгаар зөвшөөрөл авснаас бусад тохиолдлын 20 гаруй нь хуушуур, шорлогын үйл ажиллагаа явуулж байна. Энэ тал дээр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж болохгүй гэсэн шаардлагын дагуу төв цэнгэлдэх хүрээлэнгийн гортигоос гаргаж байна. Энэхүү 20 гаруй үйл ажиллагаа явуулж байгаа газрууд гарал үүсэл нь тодорхойгүй учраас хориг тавьж ажиллаж байна. Өмнө жилийн тухайд бүх аж ахуйн нэгжүүд зөвшөөрлөө аваад шинжилгээний бичигтэй байхыг шаардаж ажилладаг. Мэргэжлийн хяналтын газраас Хүй 7 худаг болон, төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа явуулж байгаа нэгжүүдэд хуушуур болон шорлогод хэрэглэгдэж байгаа махнаас Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээнд өгч байгаа. Ундны ус болон ундаа, шүүс, айраг, сүү сүүн бүтээгдэхүүнийг явуулын хоёр лаборатори дээрээ шинжилгээнд хамруулж, газар дээр нь үр дүнгийн гаргаад ажиллаж байна” гэв.