Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжинд бага насны хүүхэд автомашины тээшний хэсэгт орсон гаргаж чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 7 сарын 10-ны өдрийн 12:16 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 14 км замыг туулан 12:43 цагт очиход Баянгол дүүргийн .. дугаар хороо, ...  дугаар гудамжинд оршин суух хаягтай А /5 настай, эрэгтэй/ “Бенз S400” загварын суудлын автомашины тээшний хэсэгт түгжигдсэн байсныг 4 минут ажиллаж эсэн мэнд гарган аавд нь хүлээлгэн өгсөн байна.