Цаг үеийн мэдээ

Чойжин ламын нууц тарни, нандин шүтээний сүм гэж нэрлэгддэг Ядамын сүмийг сэргээн засварлах ажлын явцтай танилцлаа.

Ядамын сүмийн модон баганууд суулт өгсөн, дотор нам нуруу нь бага зэрэг хотойсон, дээврийн ваар нь ихээхэн хэврэгшсэн, хойд хананд хөлдөх – гэсэх мөчлөгөөс үүдэн ханын доод хэсгийн тоосго гэмтсэн зэрэг одоогийн нөхцөл байдал нь зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай байгаа билээ.

Тус барилгын гэмтлийн судалгаа, хадгалалт хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг АНУ – ын мэргэжилтэн Стивен Келли хийж гүйцэтгэсэн бөгөөд сэргээн засварлалтын ажлын зөвлөх архитекторуудын багт гадны болон дотоодын мэргэжилтнүүд багтсан байгаа юм.