Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101  жилийн ой Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. 

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь улсын баяр наадмын албан ёсны түншээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд түрүү бөхийн бай шагналыг жил бүр уламжлал болгон гардуулсаар ирсэн билээ.

Энэ жилийн түрүү бөх Монгол улсын аварга Оргихын Хангай өөрийн шагналаа ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн засварыг хийхэд зориулан хандивлалаа.

ЭХЭМҮТ нь Улсын хэмжээнд эх болон хүүхдийн төрөлжсөн нарийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай төвийн хүүхдийн амбулаторийн тасгийг тохижуулж байгаад маш их баяртай байна. Энэ амбулаториор өдөрт 1000-1400 хүүхэд, 4000-5000 эцэг эх үйлчлүүлдэг ба тусламж үйлчилгээ авахад зай талбай, хүлээлгийн суудал багатайн улмаас бухимдал их гардаг байсан. Харин энэ засварыг хийснээр хүлээлгийн танхимтай, сайхан орчинтой болж байна. Улмаар эцэг эх, хүүхдүүд тав тухтай үйлчлүүлэх боломжтой болно. Одоогоор барилгын явц 30-40 хувьтай байна. Наймдугаар сарын сүүлээр засвар бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна гэж ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ш.Алтантуяа хэлсэн юм.