Японы Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хугацаанд хашсан Абэ Шинзо сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Нара хотод буудуулж амь насаа алдсан билээ. Энэ явдал Японыг төдийгүй дэлхий дахиныг донсолгосон юм.
Ерөнхий сайд агсны амь насыг хороосон этгээд хэргийн газраас зугтах гэж оролдоогүй бөгөөд тэр даруй баригдсан. Сэжигтнийг байцаах ажил үргэлжилж байна. Сэжигтэн цагдаад өгсөн мэдүүлэгтээ Абэг буудсан сумны дариа хатаахын тулд гарааш түрээсэлсэн гэж мэдүүлжээ.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө болсон халдлагыг Нара хотын оршин суугч, тодорхой эрхэлсэн ажилгүй Ямагами Тэцуяа үйлдсэн. Ямагами энэ жилийн хоёрдугаар сараас хойш халдлагаа төлөвлөн, хэдэн сарын турш гарааш түрээсэлсэн гэж мөрдөгчдөд хэлжээ. Мөн сэжигтэн дарь хэрхэн хийх тухай интернэтээс мэдээлэл авсан байна. Сэжигтний гэрээс ашигласан багаж төхөөрөмж нь олджээ.
Эх сурвалж: NHK