Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 366 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 951.735 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын: 189 нь Улаанбаатар хотод, 177 нь орон нутагт буюу 10 аймагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд: 

Архангай аймагт 6, Баян-Өлгий аймагт 4, Дархан-Уул аймагт 13, Дорноговь аймагт 66, Дундговь аймагт 3, Орхон аймагт 6, Өмнөговь аймагт 57, Сүхбаатар аймагт 6,  Төв аймагт 11, Ховд аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгдлээ.  

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1447 хүн эдгэрсэн бол одоогоор гэрийн хяналтад 10,966, эмнэлгийн хяналтад 2225  хүн хяналтад байна.