Зуны адаг сарын шинийн тавны билэгт сайн өдөр буюу өчигдөр Монгол Улсын гавьяат малчин, Увс аймгийн Тэс сумаас төрсөн анхны “Алтан унага”-ны эзэн, улсын сайн малчин, номч мэргэн Ө.Лхамсүрэнгийн гавьяат цолонд хүндэтгэл үзүүлэх наадам Тэс суманд болов. Наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдснаас "Сүлд" спорт хорооны бөх улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, "Хилчин" спорт хорооны бөх улсын начин Очирбатын Түмэн үзүүрлэлээ.
Их шөвөгт "Хилчин" спорт хорооны бөх улсын начин Жамсрангийн Ням-Эрдэнэ, "Алдар" спорт хорооны бөх улсын начин Навааны Хүрэлсүх нар шалгарсан юм.