Монгол улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Зундуйн Хангалын “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг “Хангал сан”-гийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дууны бүтээл болгожээ.
Шүлгийг Ч.Болор-Эрдэнэ бичиж, дуучин Б.Баярцэцэг дуулсан ба "Үдшийн музейд Баярцэцэг” тоглолтонд хамгийн анх дуулагджээ.