Цаг үеийн мэдээ

Армени болон Азербайжаны хооронд Уулын Карабахын төлөөх ээлжит дайнаас хойш хоёр жилийн дараа мөргөлдөөний бүсэд дахин дайны үйл ажиллагаа сэргэлээ.  8-р сарын 3-ны лхагва гарагт Азербайжаны Батлан ​​хамгаалах яам цэргийн тусгай ажиллагааны үеэр Карабахын хэд хэдэн өндөрлөгүүдийг эзэлсэн тухай зарлажээ. 

Азербайжан, Армени хоёр бие биеэ эвлэрлийн гэрээг зөрчсөн гэж буруутгаж байна. "Азербайжаны нутаг дэвсгэрээс хууль бус Арменийн зэвсэгт бүлэглэлүүдийг гаргах шаардлагыг хангаагүй байна" гэж Азербайжаны Гадаад хэргийн яам мэдэгдсэн. Арменийн Гадаад хэргийн яам Азербайжаныг гурван талт хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутган мэдэгдэлдээ “Бүс нутгийн тогтвортой байдал, энх тайван байдлыг хангахын тулд Арменийн тал авч хэрэгжүүлсэн алхмуудыг үл харгалзан Азербайжан улс Уулын Карабахын хүн амыг айлган сүрдүүлэх, угсаатны цэвэрлэгээ, уулын нутаг дэвсгэрийг “мөлхөн (чимээгүй гэтэж) эзлэн түрэмгийлэх” зэрэг урьдчилан төлөвлөсөн бодлогоо үргэлжлүүлсээр байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж:DW

Таны сурталчилгаа