Сармагчны цэцэг өвчин тархаж байгаатай холбогдуулан АНУ-д эрүүл мэндийн салбарт онц байдал зарлажээ. Энэ тухай АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн албаны газрын дарга Хариер Бесерра мэдэгдсэн байна.
"Бид энэ вирусийн эсрэг хариу арга хэмжээгээ дараагийн шатанд гаргахад бэлэн байна" гэж Бесерра хэлжээ.
The New York Times-д тайлбарласнаар сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласнаар нэмэлт санхүүжилт авах, өвчинтэй тэмцэхэд илүү олон мэргэжилтнүүд оролцуулах боломжтой болно хэмээжээ.
Өмнө нь Нью-Йорк, Калифорниа, Иллинойс мужуудад сармагчны цэцэг өвчний улмаас онц байдал тогтоосон байна.
7-р сарын 23-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг өвчний дэгдэлтийг олон улсын хэмжээнд онц байдалтай, өөрөөр хэлбэл "өвчний олон улсын хэмжээнд тархсаны үр дүнд бусад улсад эрсдэл учруулж буй онцгой үйл явдал" гэж зарласан байна.
Эх сурвалж: Медуза