Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 349 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 956.553 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын: 189 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт буюу 10 аймагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд: 

Баян-Өлгий аймагт 3, Говь-Алтай аймагт 3,  Дархан-Уул аймагт 17, Дорноговь аймагт 38, Дорнод аймагт 3, Орхон аймагт 16, Өмнөговь аймагт 66, Сүхбаатар аймагт 4,  Төв аймагт 6, Ховд аймагт 4 тохиолдол тус тус бүртгэгдлээ.  

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1583 хүн эдгэрсэн бол одоогоор гэрийн хяналтад 13.476, эмнэлгийн хяналтад 2555  хүн хяналтад байна.