Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ 7 хоногт нийт 1244 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 818 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 16 хүн, Орон нутагт 14 хүн гэмтэж бэртэж нийт 30 хүн гэмтэж бэртсэн. 

Ослын улмаас Нийслэлд хүний амь хохироогүй, Орон нутагт 4 хүний амь хохирсноос хөдөлгөөн эхлэхдээ 1 хүн, мотоциклтой 1 хүн, онхолдох ослын улмаас 2 хүний амь хохирсон байна. 

Нийслэлд:

- Явган зорчигч хэлбэрээр 5 хүн гэмтсэн.

- Мотоциклын ослын улмаас 3 хүн гэмтсэн

- Мөргөлдөх ослын улмаас 7 хүн гэмтсэн.

- Хөдөлгөөн эхлэхдээ 1 хүн гэмтээсэн.  

Орон нутагт 

- Онхолдох ослын улмаас 9 хүн гэмтэж.

- Мотоциклтой ослын улмаас 1 хүн гэмтсэн

- Явганаар автомашинд мөргүүлж 2 хүн гэмтсэн.

- Мөргөлдөх ослын улмаас 1 хүн гэмтсэн   

 Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 469 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 11 бүртгэгдсэнээс жолооч-6 холбогдож, явганаар 5 хүн зам тээврийн осолд холбогдсон байна.  

Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 эрдэнэт хүний амь хохирсон байна. 

Зөвхөн энэ 7 сард мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн 9 хүний амь хохирсон байна. 

Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал асфальтан зам дээр бус шороон зам дээр сум баг дээр малын бэлчээр дээр хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Улмаар  осолд холбогдохдоо  хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож энэ байдлууд нь осолд холбогдох үндсэн шалтгаанууд болж байна. Энэ төрлийн ослын дийлэнх тохиолдолд айл гэрийн амьжиргааг залгуулж байдаг эцэг, эсвэл эрэгтэй хүүхдүүд нь холбогдсоноор өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд нь өнчирч үлдэн эхнэрүүд нь өрх толгойлон үлдэж байгаа харамсалтай дүр зургууд хөдөө орон нутагт их тохиолдох боллоо.

Таны сурталчилгаа