Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Алдар спорт хороо, Таван хан дэвжээний бөх Б.Орхонбаярын “Монгол улсын Арслан” цолны мялаалга наадам Сэлэнгэ аймагт  төв Сүхбаатар хотод болж байна. Наадмын нээлтийн үеэр Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, Сэлэнгэ нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, нутгийг зөвлөлөөс Тоёота Ланд круйзер 300 автомашиныг бэлэглэлээ. 

Мөн "Өсөх зоос" ХХК-ийн Ч.Чинбатаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдаж буй "Саруул шилтгээн"-хотхонд 3 өрөө байрыг бэлэглэлээ.