Цаг үеийн мэдээ

Соёлын сайд Ч.Номин Аймгийн засаг дарга Р.Сэддорж болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж соёлын салбарт өрнөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэлтэй танилцлаа. 

 Шинээр байгуулагдсан соёл урлагийн газар, театр, музей болон номын сангийн үйл ажиллагаатай танилцан соёлын салбарыг хөгжүүлэх ажлыг өрнүүлж, соёлыг салбарыг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийллээ. 

Соёлын сайд хэлэхдээ орон нутгийн зүгээс барилга байшин, тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд жишиг болгохуйц дэмжсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж соёлын аялал жуулчлалыг  эдийн засгийн эргэлтэд оруулахуйц харагдаж байгааг илэрхийлж төрөөс төсөв харалгүй орлого олох боломж  танай аймгийн соёлын салбарт бүрэн байна. Яамны зүгээс мөн уран бүтээлчдийг гүйцэтгэл дээр суурилсан урамшуулал олгохоор шийдээд байгаа. Мөн ахуйн соёл дээр суурилсан эвент арга хэмжээг бодлогоор дэмжин хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.