Цаг үеийн мэдээ

"АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 22/12 тоот тогтоолын дагуу компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ