Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн нэгэн угсаатан болох Дөрвөд түмний соёл, уламжлал дахин давтагдашгүй онцлогтой. Дөрвөд угсаатны өв соёл, ёс уламжлал, зан заншил, язгуур урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий “Дөрвөд угсаатны өв соёл”-ын анхдугаар наадам эхэллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилга, ивээл дор Ховд аймгийн засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, Дөргөн сум, Мянгад сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй энэхүү наадамд Өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Дөрвөд түмэн, хүндэт зочид төлөөлөгчид тал бүрээс хуран цугларчээ. 

“Дөрвөд угсаатны өв соёл”-ын наадмын энэ өдрүүдэд “Дөрвөд хувцсаараа гоёцгооё” “Дөрвөд бий биелгээ” “Дөрвөдөөрөө хүүндье аман яриа ардын билиг зүй” “Икэлийн уралдаан” зэрэг өв соёлоо сурталчлан таниулах уралдаан тэмцээнүүд болох юм. 

Таны сурталчилгаа