Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Казахстаны Нур-Султан хотод эхэлсэн. Манай жүдочид өчигдөр эхний өдөр нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Монголын дөрвөн жүдоч өнөөдөр барилдснаас 63 кг-ын жинд ОУХМ Болдын Ганхайч шигшээд шалгарч 70 кг-д ОУХМ Цэрэндуламын Энхчимэг хүрэл медалийн төлөө барилдана.

Харин 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар 1/8 шигшээд, 81 кг-д Батзаяагийн Эрдэнэбаяр дагахад ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв. Медалийн төлөөх барилдаанд 19:00 цагт эхэлнэ.

Таны сурталчилгаа