Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа 2022 оны 8 дугаар 02-ны өдөр Япон улсад “Монгол орны зудын гамшгийн эрслийн удирдлага, эрт авах хариу арга хэмжээ” /Risk Management and Early Actions Required Against Dzud Disaster in Mongolia/ сэдвээр доктор /Ph.D/-ын зэрэг амжилттай хамгааллаа. Доктор /Рh.D/ хурандаа Ч.Ариунаа Япон улсад Онцгой байдлын салбараас төрсөн анхны доктор боллоо.