Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Самбуугийн гудамжны ..  дугаар байр тагт дээрээс 1 хүн бууж чадахгүй байна гэсэн дуудлагыг 15:17 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авч 5.5 км замыг туулан очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн О /36 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тагт руу буусан байсныг аврах олс ашиглан буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.