Цаг үеийн мэдээ

БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ -ийн ахалсан Монгол улсын Ерөнхий сайдын 2022 оны 90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн II дугаар хурал боллоо. 

Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, хадгалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах,  гэр хорооллын айл өрхийн ханан пийшин, ядангаа хөөлөх, угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөв. 

Сайжруулсан шахмал түлшний нөөц, хадгалалт хамгаалалт, борлуулалт, түгээлт, хяналтын асуудлыг шат дараалалтайгаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд судалж УИХ-ын намрын чуулганд танилцуулахаар боллоо.