Цаг үеийн мэдээ

  Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Цус сэлбэлт, судлалын Үндэсний төвтэй хамтран “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэе” уриа дор нэгдэж, бусдад амьдрал бэлэглэв.

     Цус хандивлах аяныг Цус сэлбэлт, судлалын Үндэсний төвийн олон нийттэй харилцах менежер Р.Энхтуяагаар ахлуулсан баг зохион байгуулсан бөгөөд бусдад цус өгөхийн ач холбогдол, давуу талыг тайлбарлаж, мэдээлэл өгсөн юм. Амралт, зугаалгын улирал, цар тахлын халдвар ихэссэнтэй холбогдуулан цусны доноруудын хандив буурч, цусны нөөц улс орон даяар багассан энэ үед тус аян оновчтой арга хэмжээ болж чадсан юм.

         Эрдэнэт хүмүүний амь насыг аврах, цусаа бэлэглэх хүмүүнлэгийн үйлсэд ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр хамрагдсанд Цус сэлбэлт, судлалын Үндэсний төвөөс талархал илэрхийлж, “Цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд та бидний оролцоо чухал юм. Эх орноо батлан хамгаалагч эр цэргүүд та бүхэн өнөөдөр 180 хүнд амьдрал бэлэглэлээ.