Цаг үеийн мэдээ

Авлигатай тэмцэх газраас Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ. Энэ талаар АТГ-аас дараах мэдээллийг өглөө.

АТГ-ын хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэн: “АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Дарханы замын тендертэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, холбогдох албан тушаалтнуудад шалгалтын ажил явуулж байна. Өнөөдөр зам тээврийн хөгжлийн яам болон холбогдох албан тушаалтнуудын орон байр зэрэг шаардлагатай 30 гаруй объектод нэгжлэгийн ажил явуулж байна. Албан тушаалтнуудын нэрсийг мэдэгдэх боломжгүй. Уг хэрэгт ач холбогдол бүхий бичиг баримт байгаа гэж үзсэний үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болно” гэлээ.