Цаг үеийн мэдээ

Энэтхэг улсын Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцож алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзулыг Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. 

Бат-Эрдэнийн Мөнгөнзул нь Орхон аймаг Эрдэнэт хотын Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн сурагч юм. 

Түүний гаргасан амжилт Монгол Улсдаа анхных. Аймаг орон нутгийн удирдлагууд  гаргасан амжилтыг  нь өндрөөр үнэлж нэг өрөө байрны батламжийг гардуулаа.

Таны сурталчилгаа