Цаг үеийн мэдээ

Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс өмнө байгуулах Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгавар гарлаа. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд "Хог хаягдлын тухай хууль"-ийн 10 зүйлийн 10.3.6 дах заалтад 

"... аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно" гэж заасныг хэрэгжүүлэн хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонг буулгах  

Нүхэн жорлонг ашигласны улмаас хөрс болон усны бохирдол үүсэх нөхцөл бүрдэх тул яаралтай нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах  

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах төвийн шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламж, байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгуулах,  

Иргэд үйлчлүүлэгчдийг нийтийн ариун цэврийн байгууламжид чөлөөтэй үргэлжлүүлэх боломжоор хангах  

Стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулж ажиллах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байхыг тус тус даалгалаа. 

Өнөөдөр "Монголын нефть, хийн үндэсний ассоциацийн тэргүүн Алтан-Очирт гардуулан өглөө.

Таны сурталчилгаа