Цаг үеийн мэдээ

Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд Монгол улсын “Зөвлөх багш” нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар ойлголтоо нэгтгэх, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөний хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-ЗӨВЛӨХ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт, зөвлөгөөнийг 2022 ны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

3 өдрийн турш зөвлөх багш нар:

2022-2023 оны  хичээлийн жилийн бодлого, зорилттой танилцаж, хэрэгжүүлэх арга туршлагаа хуваалцаж

Боловсролын хөгжлийн чиг хандлага,  бодлого менежментийн талаарх ойлголтоо нэгтгэж

Мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран хөгжих арга замаа тодорхойлж

Сургуулийн менежмент, Сурлагын хоцрогдлыг  нөхөх, арилгах арга зүйн санаа, туршлагаа хуваалцаж

Орон нутгийн багшийн хөгжлийн төлөвлөгөө боловсрууллаа. Мөн энэ үеэр зөвлөх багш нартай “Харилцан итгэлцлийн бичиг” үзэглэв.

Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн Зөвлөх мэргэжлийн зэрэгтэй багш, удирдах ажилтан 541, БШУГ, НБГ, дүүргийн БХ-ийн мэргэжилтэн 305, нийт 846 хүн оролцлоо.

Таны сурталчилгаа