Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн хоногт 125 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав. Үүнээс 65 нь Улаанбаатарт, 60 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 978.043 болов. Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт бүртгэгдсэн халдварын нөхцөл байдал:

• Дархан-Уул аймагт 1

• Өмнөговь аймагт 30

• Дорноговь аймагт 14

• Дорнод аймагт 5

• Өвөрхангай  аймагт 4

• Орхон аймагт 3

• Ховд аймагт 1

• Төв аймагт 2 халдварын тохиолдол илэрчээ. Мөн сүүлийн 24 цагт 438 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 3093, эмнэлгийн хяналтад 740 хүн эмчлүүлж байна.