Цаг үеийн мэдээ

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний хаалтын ёслолоор монгол цэргийн онцгой амжилт дэлхийн гиннест бүртэгдсэн тухай баярт мэдээг ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ зарлаж, гэрчилгээг нь Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гардуулан өгч, баяр хүргэлээ. 

   Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч, жолооч ахлагч С.Батцэнгэл 1111 удаа сонс эргэснээр манай гаригийн дээд амжилтыг тогтоож, түүнийг нь Гиннесийн амжилтаар бүртгэсэн гэрчилгээ Монгол Улсад ирснийг нутаг нутгийн сурагчдын өмнө ёслол төгөлдөр ийнхүү гардуулан өгөв.

      Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахлагч С.Батцэнгэлд Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баяр хүргээд, түүний дасгалжуулагч Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Сургалтын төвийн дарга, хошууч Н.Ганзориг болон тамирчнаа  бэлтгэсэн ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийнханд гүн талархал дэвшүүлсэн юм.

     Ахлагч С.Батцэнгэл нь сонс эргэлтээс гадна холын зайн гүйлтээр хичээллэж, Монгол Улсын амжилтуудыг тогтоож байсан тэргүүний цэргийн алба хаагч юм. Түүний гаргасан амжилтыг өмнө нь Армян улсын тамирчин 1001 эргэснээр эзэмшиж байжээ.

Таны сурталчилгаа