Цаг үеийн мэдээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн Тусгай шалгалт 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёр давхрын шалгалтын  (CBT) танхимд явагдах болсныг тус байгууллагаас мэдээллээ.

Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn,  monkor.net харах боломжтой.

Тусгай шалгалт өгөх иргэдийн анхаарах зүйлс:

Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.

Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна.

Шалгалт эхлэх цаг: 10:00 (1-р ээлж), 11:30 (2-р ээлж) цаг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.

Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.

Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг 2022 оны аравдугаар сарын 20-нд зарлах юм байна.