Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постоор "Toyota SAI"  маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Т. нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн /Канабис/ битүү скочдсон 3 кг орчим 4 ширхэг гялгар хар тортой ургамал, мөн цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамлыг тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Лхагва-Очир Гүнт чиглэлээс тээвэрлэн явсныг хяналт шалгалт хийн илрүүлж, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг, эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.