Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн хоногт 50 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав. Үүнээс 26 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980.238 болов. Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөговь аймагт халдварын 24 тохиолдол илэрчээ. Мөн сүүлийн 24 цагт 119 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 1838,  эмнэлгийн хяналтад 426 хүн эмчлүүлж байна.