Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, тус аймгийн Засаг даргын хооронд байгуулсан 2022 онд хамтран ажиллах гэрээнд албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс 4 сумын байгаль хамгаалагчдыг шинэ мотоциклтой болгохоор тусгагдсан байдаг. 

Уг мотоциклуудыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон БОАЖГ-ын дарга Ш.Марат нар Баяннуур, Ногооннуур, Толбо, Цэнгэл сумын байгаль хамгаалагчдад гардуулж өглөө.