Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарам гэдэг газар ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 9 сарын 6-ны өдрийн 02:03 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 26.1 км зам туулан очиход 61-ын гарамаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины араас А/28 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Пажеро” загварын суудлын автомашин мөргөж, жолооч А /28 настай, эрэгтэй/, зорчигч Б/35 настай, эрэгтэй/ Т /1 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгч, зорчигч нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Ч /58 настай, эмэгтэй/ Баянгол дүүргийн харьяат Ж /63 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.