Өнгөрсөн хоногт 43 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав. Үүнээс 19 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980.520 болов. Сүүлийн 24 цагийн хугацаанд
Архангай аймагт 1
Баянхонгор аймагт 1
Дархан-Уул аймагт 2
Дорноговь аймагт 4
Өмнөговь аймагт 13
Төв аймагт 1
Увс аймагт 1
Ховд аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 199 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 1699, эмнэлгийн хяналтад 327 хүн эмчлүүлж байна.