Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн "Ховд" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 анги, "Баатарван Транс", "БМЖиЮ" компанийн бөх Батдоржийн Сосорбарамын цолны мялаалга наадам өнөөдөр түүний төрсөн нутаг Ховд аймгийн Буянт суманд боллоо.
Цолны хүндэтгэлийн барилдааны түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат аймгийн харцага Баасанцогтын Өлзийсайхан тодорч, Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн начин Баянмөнхийн Базарсад үзүүрлэсэн.
Их шөвөгт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат улсын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн, Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн заан Болдын Даваадалай нар шалгарлаа.