Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрүүдэд сонгомолын бөхчүүд медальтнуудаа тодруулсан бол өнөөдрөөс чөлөөтийнхөн дэвжээнд гарах юм.
Энэ өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 55, 62 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах бөгөөд манай улсаас 55 кг-д залуу тамирчин Г.Отгонжаргал, 62 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар зодоглож байна.
Г.Отгонжаргалын хувьд нэгийн даваанд гоц мөргөөд шөвгийн 32-т дэлхийн аварга цолтой америк бөх Жакарра Винчестертэй барилдах сугалаа татжээ.
Харин С.Цэрэнчимэд Ази тивийн хошой аварга Хятадын Луо Шяо Жюаньтай нэгийн даваанд барилдахаар болоод байгаа юм. Урьдчилсан барилдаан Улаанбаатарын цагаар 17:30-д эхэлнэ.
Энэ жилийн ДАШТ-д манай бөхчүүд ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан, шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, Ц.Цогтбаяр, Б.Батзориг, С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож буй.
Монголын багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй
57 кг: Занданбудын Занабазар (Хилчин)
61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
65 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
74 кг: Олонбаярын Сүлдхүү (Алдар)
79 кг: Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
92 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
97 кг: Өлзийсайханы Батзул (Хангарьд)
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
Эмэгтэй
50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)
53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)
55 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар)