Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай "Монгол улсын Аварга" цол хүртсэний талархал, хүндэтгэлийн наадам ёслол төгөлдөр боллоо.
Наадамд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Н.Батзаяа, О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, улсын заан Б.Пүрэвсайхан түрүүллээ.