57 кг-ын жинд өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 1/8 шигшээд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Хьюн Жоныг цэвэр дарж 1/4 шигшээд шалгарлаа. Манай бөх шөвгийн наймд Узбекистаны Лайлохон Собироватай барилдахаар болов.